Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий зүйл
Silverpen.mn сайт нь Аржма Мөнх ХХК -ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэб сайтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч та вэб сайтаар үйлчлүүлэхээсээ манай өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хийж эхэлнэ.
Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу холбогдох хаягаар илэрхийлэх, илгээх эрхтэй.
2. Хэрэглэгчийн бүртгэл
Хэрэглэгч нь Silverpen.mn сайтаар үйлчлүүлэхдээ бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөнө.
Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдал, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй байна.
3. Төлбөр тооцоо
Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.
Silverpen.mn -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ.
Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
Төлбөр нь илүү төлөгдсөн бол хэрэглэгчийн хүсэлтийн дагуу Аржма Мөнх ХХК нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.
Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Грийн Софт ХХК хариуцах боломжгүй.
4. Хүргэлт
Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.
Silverpen.mn нь хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа Улаанбаатар хот дотор хүргэлтийг 24 - 48 цагийн дотор гүйцэтгэнэ.
Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийн зардлыг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршлаас хамааран 7000₮ - 10’000₮ байна.
Хүргэлт нь 7 хоногийн Баасан, Ням гарагаас бусад өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.
5. Санал хүсэлт болон бусад
Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайтын хэрэглэгчийн утас болох 91005120, 316660 эсвэл имэйл [email protected]/-рүү холбогдож лавлагаа авч болно.
Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
6. Буцаах нөхцөл
Хэрэглэгч нь захиалсан бараа сэтгэлд нийцээгүй, захиалгаас зөрүүтэй тохиолдод уг захиалгаа 24 цагийн дотор буцаалтын нөхцлийн дагуу буцаалт хийж болно.
Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилсөнөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг [email protected] имэйл хаягруу илгээх бөгөөд захиалгын дугаар, утас, имэйл, хүргэлт хийгдсэн хаяг зэргийг заавал үнэн зөв бичиж илгээнэ. Дээрхи мэдээлэл гүйцэд илгээж байж таны буцаан олголт хийгдэнэ.
7. Анхаарах зүйлс
- Худалдан авагчаас шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан тохиолдолд,
- Сав баглаа боодол онгойлгосон, шошго авсан болон эвдэрч гэмтсэн тохиолдолд,
Буцаалтийн мэдээллийг бүрэн дүүрэн илгээгүй тохиолдолд буцаалт хийгдэх боломжгүйг анхаарна уу.
Буцаалттай холбоотой мэдээллийг хэрэглэгчийн 91005120, 316660 утсаар холбогдож авна.